Зарим талаар хүний тархи компьютертэй төстэй.
Гэхдээ логик үйл ажиллагаанаас гадна суралцах, өөрийгөө үнэлэх, сэтгэл хөдлөх,
бүтээлч сэтгэлгээгээр хандах, хөгжих зэрэг цогц чадвартай байдаг. Тархи нь хүнд
бодож, суралцах боломж олгодог ухамсрын хэсэг юм. Тархи нь биеийн жингийн
1/50-ийг эзэлнэ. Тархины нийт эдийн 4/5-өөс илүү хувийг эзлэх их тархи нь дагуу
завсраар хоёр тал бөмбөлөгт хуваагддаг.
Тархи бол
асар том нэгдмэл цогцолбор бөгөөд оюуны олон чадамжуудыг ганц хэсэг талбарт
харьяалдаггүй. Тухайлбал, “ой тогтоолтын төв” ганц байдаггүй. Бодол, сэтгэл,
ухамсар, сэтгэлийн хөдөлгөөн болон ой ухаан тархины олон хэсэгт агуулагддаг.
Хэдий тийм ч тархины хоёр тал бөмбөлөг хүн хүнд өөр буюу аль нэг нь давамгайлах
байдалтай байдаг.
Зүүн тал
бөмбөлгийг “логик сэтгэлгээний” гэж нэрлэх бөгөөд хэл, логик, тоо, дараалал,
задлан шинжлэх чадваруудыг хариуцна. Баруун тал бөмбөлгийг “бүтээлч” гэж нэрлэх
бөгөөд орон зай, өнгө, хөгжмийн ритм, ургуулан бодох, төсөөлөн дүрслэх
чадваруудыг хариуцна. Мөн “урлагийн зүүн”, “шинжлэх ухааны баруун” гэж нэрлэх
нь ч бий. (Зураг 1). Гэвч хүний ихэнх
үйлдэл, ухамсар, бодож сэтгэх үйл ажиллагаанд хоёр тал бөмбөлөг оролцож байдаг
нийлмэл процесс юм.
Төрөхөөс нөхөн
үржлийн нас хүртэл тархины эрчимтэй хөгжлийн үе юм. Хүүхэд төрөхөөс эхлэн 5 нас
хүрэхэд түүний тархины жин том хүний 90%-д хүрнэ. Харин эрэгтэй хүүхэд 14,
эмэгтэй хүүхэд 12 нас хүрэхэд нөхөн үржлийн насанд хүрдэг онцлогтой. Ийм учраас
5 наснаас эхлэн нөхөн үржлийн нас
хүртэл хугацаанд хүүхдийн тархины хөгжлийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.
Зураг 1. |
Аль ч
насны хүн биеийн тамир, спортоор хичээллэж тархины үйл ажиллагааг сэргээж байх
нь маш чухал байдаг. Биеийн хүч оролцсон спортоос гадна тархины үйл ажиллагааг
дэмжиж, хөгжүүлж өгдөг оюуны спортоор хичээллэх нь өндөр ач холбогдолтойг
судалгаа нэгэнт тогтоожээ. Нэг жишээ дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
2014 оны улсынхаа төсөвт тархины судалгаанд зориулж 100 сая доллар тусгаж өгсөн
байна. Олон улс орнууд тархины хөгжил, тархины судлалын асуудлыг улс орны
бодлогын түвшинд авч үзэж байгаа нь оюунлаг эрүүл иргэд улсын ирээдүйн хөгжлийг
тодорхойлохыг тооцож байгаа нь ойлгомжтой.
Эрдэмтдийн
судалгаа тархины үйл ажиллагааны хөгжлийг биеийн ил харагдах булчингийн
хөгжилтэй адилтгасан байна. Энгийн үгээр хэлвэл,
тархийг хичнээн ажиллуулах тусам булчин суудаг гэж ойлгож болох юм. Оюуны олон үйлдлийн үед тархины хэд хэдэн хэсгүүд
идэвхжиж, тархи бүхэлдээ “гэрэлтэж” бодож байгаа бүсүүдийн идэвхтэй нэгдэл
харагддагийг үйл ажиллагааны цахилгаан соронзон хэлбэлзлийн шинжилгээгээр
тогтоожээ. (Зураг 2).
Зураг 2.
Ажиллаж байгаа тархи гэрэлтэж буй нь
|
Насжилттай
холбоотойгоор тархинд өөрчлөлт гардаг. Тархины мэдрэлийн эс цөөрснөөс мэдрэлийн
эсүүдийн хоорондох сэрэл дамжуулалт удааширна. Мэдрэх чадвар багасч, рефлексууд
сулран хөдөлгөөн хязгаарлагддаг. Тархинд бодисын солилцооны хаягдал бодис
хуримтлагдснаар ой тогтоолт, оюун дүгнэлт саарна. Гэхдээ хүн оюун ухаанаа
ажиллуулах тусам гарах өөрчлөлт бага байдаг ажээ.
Тиймээс
аль ч насны хүн, ялангуяа хүүхэд болон бага залуу наснаасаа тархины булчннгаа
хөгжүүлэх тархины дасгал, фитнесийн чухал нэг арга нь оюуны спортоор хичээллэх
юм. Түүний дотроос 100 буудалт даамаар хичээллэвэл ямар чадварууд хөгждөг тухай
цухас жагсаая.
- Сурах арга барилыг өөртөө төлөвшүүлнэ.
- Логик сэтгэлгээг сайжруулна. Логик бүхий стратегийг сонгохыг шаардана. Өөрийн байрлалд сул тал үүсгэхгүй, өрсөлдөгчийн сул талыг ашиглах, зөвхөн сул тал гэж юу вэ гэдгийг судалж мэдэх гээд тасралтгүй сурах үйл ажиллагаа юм.
- Ямар ч насны хүн тоглож болдгоороо бусад спортоос ялгаатай. Настай хүн залуу хүн шиг, залуу хүн настай хүн шиг ч тоглож болно. Ой тогтоолтыг сайжруулна.
- Даамын онол нэлээд төвөгтэй бөгөөд зөвхөн гараа гэхэд маш олон хувилбарыг цээжлэх шаардлагатай болдог.
- Даам нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлдэг. Тоглолтын турш өрсөлдөгчөө ялахын төлөө тэмүүлж байдаг.
- Дүрслэл, бүтээлч байдлыг хөгжүүлнэ. Тоо тоймгүй олон гайхамшигт цохилт, уран нүүдлүүд бий.
- Бие дааж сурна. Өөрийн дүгнэлтээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд хэн ч Танд туслахгүй.
- Үр дүнг урдчилан харах чадварыг хөгжүүлнэ. Замаар гарахдаа хоёр тийшээ харж шалгахтай адил юм.
- Өөрийгөө урамшуулах боломжийг олгоно. Төгсгөлгүй олон боломжоос хамгийн сайн нүүдэл, хамгийн сайн төлөвлөгөө, хамгийн гоёмсог нүүдлийг олох эрэл хайгуулыг үргэлж хийх боломж олгоно.
- Хичнээн их ажиллана, тийм үр дүн хүлээдэг гэдгийг харуулна.
- Даам ба Шинжлэх ухаан. Шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлнэ. Шинэ санаа гаргана, таамаг дэвшүүлж туршина.
Эцэст
нь дурдахад даам нь харьцангуй хямд боловч үр өгөөжтэй спорт юм. Даамын
спортоор хичээллэснээр хичээл сурлагадаа сайжирч, ажил амьдралдаа амжилт олcон
жишээг олноор дурдах боломжтой билээ.
2013.9.3
Улаанбаатар хот
Ашигласан ном, бүтээлүүд
Стив Паркер. (2007). Хүний бие. © “Монсудар” хэвлэлийн газар
Robert Fisher. (1995). Teaching Children to Think. Stanley
Thornes (Publishers) Ltd
Po Bronson. (2009). Is the Brain Like a Muscle, Really? The
Daily Beast
Harm Wiersma & others. (2003-2012) Benefits of playing Draughts.
World Draughts Club
No comments:
Post a Comment